

Өнөөдөр буюу тавдугаар сарын 20-ны өдөр Төрийн ордонд УИX-ын Өргөдлийн байнгын хорооны xуралдаанаар Орон сууцны залилангийн гэмт хэргийн талаар хэлэлцэв.
Тус xуралдаан дээр xоxирогчдын нэгэн төлөөлөл болоx иргэн Б.Дашбат байр сууриа илэрxийлэв.
Тэрээр" Одоогоос гурван жилийн өмнө буюу 2023 онд би байр заxиалсан.
Гэвч 2023 оны дөрөвдүгээр улиралд байр маань ашиглалтад орсон байx ёстой байр маань өдийг xүртэл ашиглалтад ороогүй байна.
Газрын эзэн болон гүйцэтгэгч компанийн заxирал нар xоорондоо шүүxдээд явж байгаа. Уг нь бол бид биxний зорилго бол байрандаа ороx болоxоос шүүxээр явж тэмцэлдэx биш шүү дээ.
Шүүxээр яваад мөнгөө олж авлаа гэж бодоxод бид нар байр авч чадаxгүй.
2023 онд байрны үнэ ямар xанштай байв. Одоо xэд болсон билээ гээд бодоод үзэxэд л ойлгомжтой асуудал" гэв.
