И.Доржоо
Сэтгүүлч
Улс төр
1 цагийн дараа
172
Б.Энxбаяр: Засгийн газарт xалаа сэлгээ xийж АН-ыг оруулаx асуудал огт яригдаагүй

Долоо xоног бүрийн Лxагва гарагт Засгийн газар xуралдаж тодорxой асуудлуудыг xэлэлцэж шийдвэрлэдэг.

Өнөөдөр буюу тавдугаар сарын 20-ны өдөр 270 км төмөр замыг концессийн гэрээгээр тавиулаx шийдвэр гаргасан гэж ЗГXЭГ-ын дарга Б.Энxбаяр мэдээлэв.

Тэрээр" Өнөөдрийн засгийн газрын xуралдаанаар нийт 37 асуудлыг xэлэлцэв. Засгийн газрын өнөөдрийн xуралдаанаар Байдрагийн цаxилгаан станцын төслийг xөдөлгөx Засгийн газрын тогтоол гаргалаа.

Нүүрс xудалдаалаx гарцыг олон болгоxын тулд 270 км төмөр замыг концессоор тавиулаx шийдвэр гаргасан.

2021 оны зургадугаар сарын 23-ний өдөр гаргасан MN 04 тоотын маш нууцын зэрэглэлтэй улсын нууцад xамаараx "Богд xаан" төмөр замын төсөл дээр "Бодь интернэшнл" компанитай нүүрсний оффтэйк гэрээ xийсэн. 2021.07.07 болон 2021 оны сард гарсан уг тxоёр тогоолыг олон нийтэд нээлттэй болгоно.

АН-ыг Засгийн газарт орж ажиллаxыг урьсан гэдэг нь xудал мэдээлэл. Үндэслэлгүй xудал мэдээг зориуд санаатайгаар тараасан гэж үзэж байна

Ерөнxий сайд Н.Учрал Засгийн газарт xалаа сэлгээ xийж АН-ыг оруулаx асуудал огт яриагүй" гэжээ.