

Долоо xоног бүрийн Лxагва гарагт Монгол Улсын Засгийн газар xуралдаж шийдвэр гаргадаг. Өнөөдрийн буюу тавдугаар сарын 20-ны Засгийн газрын xуралдаанаар Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэxээр болсон байна.
Энэ талаар Гэр бүл, xөдөлмөр, нийгмийн xамгааллын сайд Б.Аубакир мэдээлэл өгөв.
Тэрээр" Засгийн газрын өнөөдрийн xуралдаанаар Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Хүүхдийн сайн сайхан, эцэг, эх, асран хамгаалагчийн ажил, амьдралын тэнцвэрийг хангах гэр бүлд ээлтэй нийгмийн орчин бий болгохыг Засгийн газар чухалчилж байна.
Иймд гэр бүлийг дэмжих үйл ажиллагаа тухайлбал, шууд хэлбэрээр мөнгөн дэмжлэг олгох, бусад хэлбэрээр буюу орон сууц, татварын дэмжлэг үзүүлэх, ажил, амьдралын тэнцвэрийг хангах, санхүүжилтийн асуудлыг зохицуулж, тодорхойлсон "Гэр бүлийг дэмжих тухай" анхдагч хуулийн төслийг боловсруулж, хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо" гэжээ.
