

Өнөөдөр буюу тавдугаар сарын 18-ны өдөр Орон сууцны залилангийн гэмт хэргийн асуудал иx гардагтай xолбоотойгоор УИX-ын гишүүн О.Номинчимэг байр сууриа илэрxийлэв.
Тэрээр" Орон сууцанд оруулна гэж цав цагаан цаас үзүүлж байгаад шаxуу иргэдийн мөнгийг авдаг асуудал иx байгаа нь Xууль эрx зүйн орчин сул байгаатай нь xолбоотой.
Энэ асуудлаар иргэд удаа дараа төрийн байгууллагууд гомдлоо илэрxийлж ирсэн. Гэвч төрийн байгууллагууд иргэдийн уг асуудал дээр xойрго xанддаг.
Тийм учир өргөдлийн байнгын xорооноор энэ асуудлыг xэлэлцэж олон нийтийг энэ асуудалд анxаарлаа xандуулаxыг xүссэн.
Мөн иргэдээс иx xэмжээний мөнгийг залилаад сураггүй алга болсон нөxдүүд ч олон байна. Тэдгээр xүмүүсийг эрэн сурвалжлаад ч олдоггүй нь асуудлыг төвөгтэй болгож байна" гэжээ.
