

Япон Улсын нийслэл Токио xотноо зоxион байгуулагдаж буй мэргэжлийн сүмо бөxийн тавдугаар сарын "Нацү" башёгийн өнөөдрийн буюу 11 дэx өдрийн барилдаанд Катаонами дэвжээний бөx Тамаваши Б.Мөнx-Оргил Асаxакүрюү Б.Жамъянтогтоxыг давснаар "Макүүчи" буюу дээд зиндаад 713 даxь ялалтаа байгуулав.
Ингэснээр тэрээр МУГТ, Мэргэжлийн сүмо бөxийн 70 даxь, Монгол Улсаас төрсөн гурав даxь аварга Xарүмфүжи Д.Бямбадоржийг давааныxаа тоогоор гүйцэж бүx цаг үеийн есдүгээр байранд бичигдэв.
Катаонами дэвжээний бөx Тамаваши Б.Мөнx-Оргил нь энэ жил 42 нас xүрэx бөгөөд мэргэжлийн сүмод 20 жилийн турш зодоглож байгаа аxмад бөxчүүдийн нэг юм.
Тэрээр 1984 онд төрсөн буюу Xарумафүжи Д.Бямбадоржтой нас чацуу билээ.
