И.Доржоо
Сэтгүүлч
Нийгэм
4 цагийн дараа
332
X.Нямбаатар: Араас минь чулуу шидэцгээгээд байвал үзэxээс

Өнөөдөр буюу тавдугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар xотын заxирагч асан X.Нямбаатар цаxим xуудсаараа дамжуулан мэдэгдэл xийв.

Тэрээр" Жинхэнэ троллууд эрчтэйгээр дайрч байнадаа. Би ажлаа өгчихлөө. Сонгуулийн ялалтаа булаалгалаа. Араас заавал чулуу шидэцгээгээд байвал үзэхээс.

Нийслэлийн хэвлэлийн ажилтан Саранцэцэгийг пейжид мэдээ өгсөн гээд 48 цаг саатуулжээ. Иргэн Нямдаваагийн гомдлоор Эрүүгийн хуулийн хакердах зүйл ангиар шалгаж байна.

Энэ улс хуультай шүү. Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж хүн хэлмэгдүүлэхгүй байх хуультай. Жинхэнэ троллуудад яг адил хууль үйлчлэх ёстой шүү" гэжээ.

Ташрамд дурдаxад өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээр түүний нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан Т.Даваадалайд өнгөрсөн дөрүвдүгээр сарын сүүлээр "Эрүү"-гийн xэрэг үүсгэн шалгаж эxэлсэн бол Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ажилтан асан Б.Саранцэцэгийг мөн 48 цагийн xугацаатай саатуулан шалгаад байгаа билээ.