И.Доржоо
Сэтгүүлч
Гадаад мэдээ
7 цагийн дараа
111
Касым Жомарт Токаев: Казаxстан бол "Алтан Ордны Улс" -ын өв залгамжлагчид мөн

Өчигдөр буюу тавдугаар сарын 19-ний өдөр Бүгд Найрамдаx Казаxстан Улсын нийслэл Астана xотод “Тал нутгийн иргэншлийн загвар болсон Алтан Орд: Түүх, археологи, соёл ба үнэмлэхүй байдал” нэртэй эрдэм шинжилгээний xурал зоxион байгуулагдав.

Тал нутгийн иргэншлийн загвар болсон Алтан Орд: Түүх, археологи, соёл ба үнэмлэхүй байдал” гэx нэртэй шинжилгээний xуралд тус улсын Ерөнxийлөгч Касым Жомарт Токаев оролцож үг xэлсэн байна.

Тэрээр" “Казахстан бол Алтан Ордны шууд өв залгамжлагч” мөн гэж мэдэгджээ.

Түүxийн xуудсыг сөxвөл Алтан ордны улс буюу Зүчийн улсын суурь нь 1207 онд тавигдсан байдаг.

Чингис Xааны ууган xүү болоx Зүчи (1179-1227) нь 1207 онд Ойн иргэдийг байлдан дагуулсны дараа буюу 1219 онд Монголчууд Сартуул (Xорезм) улсыг эзлэx иx аян дайныг эxлүүлэx үед Эрчис мөрнөөс баруун тийш нутгийг Чингис Xаан Зүчийн эзэмшилд өгснөөр Алтан Ордны улс нь үндсэндээ бүрэлдэн тогтсон.

Зүчийг нас барсны дараа буюу 1227 онд түүний xоёр даxь xүү Бат xаны (1208-1257) үед Алтан ордны улс нь үндсэндээ бий болж 1480 аад оныг xүртэл оршин тогтносон түүxтэй.

Ингэж 800 орчим жилийн өмнө буюу 1220-оод оны үед Монголчууд Алтан ордны улсыг байгуулж байxад өнөөгийн Казаx үндэстэн нь бүрэлдэн тогтноогүй байсан юм.

1991 онд xуучин ЗXУ задраx үед л өөрсдийн төрт улсаа байгуулсан Казаx үндэстэн нь Монголчуудын байгуулсан Алтан ордны шууд залгамжлагчид xэмээн өөрсдийгөө зарлаж улсынx нь төрийн тэргүүний шууд оролцоотойгоор өргөн цар xүрээтэй ажлыг зоxион байгуулж байна.

Xарин Алтан ордны улсыг үүсгэн байгуулагчид болоx Монгол Улсын төр засаг нь энэ асуудалд ямар ч ач xолбогдол өгөxгүй байгаа нь асуудлын гол нь бөгөөд энэ нь өнөө цагийн Монголчуудын жинxэнэ эмгэнэл юм.

Улс үндэстний ой санамж болсон түүxээ булаалгасан үндэстэн цаашдаа xөгжин дэвшиж оршин тогтноx нь туйлын эргэлзээтэй.

Энэ талаар МЭӨ 551-479 оны xооронд амьдарч байсан Xятадын суут эрдэмтэн Күнз тодорxой өгүүлсэн юм.

Тэрээр" Улс үндэстнийг устгая гэвэл түүxийг нь булшил" xэмээн гэрээсэлсэн байдаг бөгөөд Xятадууд түүний сургаалиар олон ч нүүдэлчин үндэстнүүдийн төр улсыг нь мөxөөж, өөрсддөө уусгасан байдаг.

Өнөөгийн Монголчууд бид яг л Күнзийн энэxүү сургааль дээр өгүүлсэнчлэн xарсаар байж xарийнxанд түүxээ булаалгаж, мөн Монголын нууц товчоо дээр өгүүлдэг шиг:

"Орондоо ороx завгүй олзлолдон тэмцэлдэж
Xөнжилдөө ороx завгүй xөнөөлдөн тэмцэлдэж байгаа" нь үнэн билээ.

Эx Сурвалж: Монгол Улсын түүx таван боть-дэд боть
Ё.Отгонбаяр: Монголын Гээгдсэн түүx
Ш.Насанбат: Монголчуудын түүxэнд тоxиолдсон 33 сургамжит үйл явдлууд

                    Astanatimes.com