И.Доржоо
Сэтгүүлч
Нийгэм
5 цагийн дараа
85
Танилц: Өнөөдөр болоx үйл явдлууд

Соёлын олон янз байдлын дэлхийн өдөр тохиож байна

10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.

11:00 цагт: ХЭҮК-ын хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов Монгол Улс дахь хүний эрх хамгаалагчийн өнөөгийн нөхцөл байдлын асуудлаар ХЭҮК-ын хурлын зааланд хэвлэлийн хурал хийнэ.

11:30 цагт: Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрчний эвлэлээс “Төрийн мөнгө уйлахгүй Эрдэнэс монгол” сэдвээр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


11:40 цагт: МУУГЗ, хөгжмийн зохиолч, удирдаач Т.Насанбуяны мэндэлсний 85 жилийн ойд зориулсан “Тэнгэрт дүүлсэн орь залуу нас минь” үзэсгэлэнгийн нээлт Монголын театрын музейд болно.


12:00 цагт: “Их-Орд” Ажилчдын эрхийг хамгаалах ҮЭ-ийн холбооноос ХАОАТ-ын асуудлаар Ерөнхий сайд Н.Учрал болон “Эрдэнэс Монгол” компанийн удирдлагад өргөх бичиг барих талаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


12:00 цагт: “Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай” хууль өргөн барьсантай холбогдуулан УИХ-ын гишүүн Э.Болормаа болон таван намын төлөөлөл чуулганы танхимын үүдэнд мэдээлэл хийнэ.

16:00 цагт: Олон улсын цайны өдөрт зориулан “Цайны соёлын ертөнц: Орос-Монгол-Хятад” гэрэл зургийн үзэсгэлэн, цайны ёслол Улаанбаатар дахь Оросын ордонд болно.

-Олимпын Таеквондогийн Ази тивийн Аварга шалгаруулах XXVII тэмцээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор энэ сарын 25-ныг хүртэл болно.

Үзэсгэлэн:

-Солонгос-Монголын уран бүтээлчдийн хамтарсан “ART FAIR 2026” үзэсгэлэн энэ сарын 21-нийг хүртэл Монголын уран зургийн галерейд гарна.

-“Буриад уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн” энэ сарын 21-нийг хүртэл МУЭ-ийн Арт галерейд гарна.


Хилийн чанадад:

Италийн Розолина Маре хотноо дэлхийн залуучуудын “MAB” 3 дугаар чуулга уулзалт энэ сарын 22-ныг хүртэл болно.
Шизофрени өвчинтэй тэмцэх долоо хоног тохионо.
Хоккейн ДАШТ Швейцарын Цюрих, Фрайбург хотуудад энэ сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ.
ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна.
Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.

 


Эx Сурвалж: МОНЦАМЭ