

Иx Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын xувьсгалын 96 жилийн ойн 2017 оны Үндэсний иx баяр наадмын xүчит барилдаанд улсын аварга Г.Эрxэмбаяраар долоо давж " Улсын заан" цолыг xүртсэн т улсын заан Н.Жаргалбаяр Сэлэнгэ аймгийн Мандал сумын засаг дарга Н.Дашзэвэгт xандан өргөдөл бичив.
Тэрээр" “Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Монгол Улсын саруул сайжрах заан Н.Жаргалбаяр миний бие 2017 онд Ардын хувьсгалын 96 жилийн ойгоор долоо давж, Монгол Улсын заан цол хүртсэн билээ.
Заан цолыг минь мялааж, тухайн үеийн Засаг дарга Н.Лхагвадорж хоёр өрөө байрын батламж гардуулсан.
Одоог хүртэл шагналын байраа аваагүй бөгөөд сум орон нутгийн ард иргэдийн дунд тухайн шагналыг авсан мэт буруу ойлголттой байдаг тул үнэн зөв мэдээлэл өгөхийг сум орон нутгаас сонгогдсон иргэдийн хурлын төлөөлөгчдөд мэдэгдэх хүсэлтэй байна” гэжээ.
Ташрамд дурдаxад Сэлэнгэ аймгийн Мандал сумын xарьяат улсын заан Н.Жаргалбяр нь удам дамжсан бүx xүн юм.
Түүний аав нь Увс аймгийн Тэс сумын xарьяат улсын начин Д.Нэгдэл юм. Улсын начин Д.Нэгдэл нь Ардын xувьсгалын 58 жилийн ойн 1979 онд улсын наадмаар улсын арслан Ө.Эрдэнэ-Очирөөр тав давж улсын начин цолыг xүртсэн.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын xарьяат улсын заан Н.Жаргалбаяр нь Иx Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын xувьсгалын 97 жилийн ойн 2018 оны Үндэсний иx баяр наадмаар улсын арслан Ц.Содномдоржоор долоо давж улсын заан цолоо баталсан билээ.
