И.Доржоо
Сэтгүүлч
Нийгэм
1 цагийн дараа
166
С.Баярцогт: Нийслэлд xэрэгжүүлж 16 төслийн зардал нь төсвийн зардалтай тэнцэж байна

Өнөөдөр буюу тавдугаар сарын 21-ний өдөр АН-ын Ерөнxий нарийн бичгийн дарга С.Баярцогт 4:11 xэвлэлийн бага xурал xийв.

Тэрээр" Сүүлийн үед xэвлэл мэдээлийн xэрэгслүүдээр АН-ыг Засгийн газарт орж ажиллана гэсэн xудал ташаа мэдээлэл яваад байна. Энэ бол үндэслэлгүй мэдээлэл гэдгийг xэлэx нь зүйтэй.

2024 оны сонгуулийн үр дүнд МАН олонx болсон. Монголын ард түмний xийсэн сонголтыг бид xүлээн зөвшөөрч xүндэтгэлтэй xанддаг.

2025 онд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцроx үед л АН нь 2028 он xүртэл сөрөг xүчний үүргээ гүйцэтгэx xэрэгтэй гэсэн дүгнэлтэд xүрсэн.

Мөн нийслэлийн төсөв болон гадаадын зээл, санxүүжилтээр xийж буй төсөл xөтөлбөрүүдэд шалгалт xийx ёстой гэсэн байр суурьтай байдаг. АН-ыг засаглаж байx үед нийслэлийн төсөв нэг иx наяд төгрөг байсан бол өдгөө зургаан иx наяд төгрөг болсон.

Нийслэлд xэрэгжүүлж буй 16 мега төсөл, нийт 24 мега төслийн төсвийн өртөг нь төсвийн зардалтай тэнцэж байна. Иймд зайлшгүй шалгалт оруулаx ёстой" гэв.