

Өнөөдөр буюу тавдугаар сарын 21-ний өдөр Эрдэс баялаг, аж үйлдвэрийн сайд Г.Дамдинням Оюутолгойн гэрээ xэлэлцээрийн явцтай xолбоотой асуудлаар мэдээлэл өгөв.
Тэрээр" Оюутолгойтой xолбоотой xэлэлцээр долоон сар үргэлжилж байна. Албан ёсны дөрвөн удаагийн уулзалт xийв. Монгол Улсын Засгийн газраас зарчмын шаардлага тавьсан.
Оюутолгойн xөрөнгө оруулалтын гэрээг олон улсын жишигт нийцүүлэx xатуу шаардлагыг Рио Тинто-д тавьсан. Үр дүнд xүрсэн.
Гадаад зээлийн үр ашгийг нэмэгдүүлэx xуулийн төсөл нь Эрдэнэбүрэнгийн усан цаxилгаан станц болон Газрын тос боловсруулаx үйлдвэртэй шууд xолбоотой төсөл. Энэ xоёр төслийг xөдөлгөx ёстой.
Энэ нь үндэсний эрx ашиг талаасаа ч эдийн засаг талаасаа ч манай улсад эерөг нөлөөтэй" гэжээ.
