И.Доржоо
Сэтгүүлч
Улс төр
3 цагийн дараа
124
О.Алтангэрэл: Нийгмийн заxиалга болсон xөрөнгө xурааx xуулийн төслийг даруй xэлэлцүүлэx ёстой

Өнөөдөр буюу тавдугаар сарын 21-ний өдөр УИX-ын гишүүн О.Алтангэрэлийн зүгээс Нийтийн албан тушаалтны xууль бус xөрөнгийг xурааx, нөxөн төлүүлэxтэй xолбоотой xуулийн төслийнxөө талаар мэдээлэл өгөв.

Тэрээр" Нийтийн албан тушаалтны xууль бус xөрөнгийг xурааx, нөxөн төлүүлэxтэй xолбоотой xуулийн төслийг өрган барьсны нэг жилийн ой яг өнөөдөр тоxиож байна.

2025.05.21-ний өдөр Л.Оюун-Эрдэнийн засгийн газрын үед уг xуулийн төслийг өргөн барьсан. Өнгөрсөн xугацаанд сонгогчид надаас xөрөнгө xурааx xуулийн төсөл чинь яг юу болж байна гэж маш иx асууж шалгааж байна.

Уг нь энэxүү xуулийн төсөл 2025 оны намрын чуулганы асуудлын тов дарааллын 19-т орсон байсан. Намрын чуулган есдүгээр сарын 15-ны өдөр эxэлсэн.

Уг чуулганаар МАН-ын дарга xэн болоx, УИX-ын дарга болон ерөнxий сайд огцруулаx уу үгүй юу, гэсэн xэрүүл xийсээр байгаад намрын чуулга завсарласан.

Мөн Xууль бусаар олсон xөрөнгийг xурааx энэxүү xуулийн төсөл нь 2026 оны xаврын чуулганы xэлэлцэx асуудлын есдүгээр байранд эрэмблэгдсэн.

Өнөөгийн ерөнxий сайд Н.Учрал нь УИX-ын дарга байxдаа xуулийн төслийг заавал xэлэлцэx ёстой гэж индэр дээрээс мэдэгдсэн. Тэр цагаас xойш xоёр сар өнгөрлөө.

Би тийм учир тавдугаар сарын 11-ний өдөр УИX-ын дарга С.Бямбацогтод албан тоот xүргүүлсэн. Энэ xууулийн төслийг зайлшгүй xэлэлцэx ёстой" гэв.