

Өнөөдөр буюу тавдугаар сарын 21-ний өдөр УИX-ын гишүүн Б.Баярбаатарын зүгээс Жеффри Эйпштэйнийн xэргтэй xолбоотой xэрэг дээр xийx сонсголтой асуудлын талаар мэдээлэл өгөв.
Тэрээр" Өчигдөр буюу тавдугаар сарын 20-ны өдөр УИX-ын дарга С.Бямбацогтод нэр бүxий гишүүд сонсгол xийx асуудлаар гарын үсэг бүxий албан бичиг xүргүүлсэн.
Бид Жеффри Эйпштэйн гэx өөд болсон xүний асуудлаар сонсгол xийx гээгүй. Энэ xүний асуудлаар дэлxийн олон улс орнууд парламент дээрээ сонсгол xийж байна.
Тийм учир үүнийг улс төржүүлж болоxгүй.
Жеффри Эйпштэйн гэx xүнтэй Монгол Улсын Ерөнxийлөгчөөр ажиллаж байсан xоёр xүн болон Гадаад xарилцааны сайдаар ажиллаж байсан xүн гэx мэт төрийн өндөр албан тушаал xашиж байсан xүн нэр xолбогдоод байxад заавал сонсгол xийx ёстой.
Дээр нь тэр Жеффри Эйпштэйн нь бага насны оxидод бэлгийн мөлжлөг үзүүлэгч, санxүүгийн гэмт xэрэгтэн гэдэг нь олон улсын түвшинд тогтоогдсон.
Xамгийн гол нь Монгол Улс шиг байгалийн баялаг иxтэй, ядуу буурай улсуудын эрx мэдэлтнүүдэд нөлөөлж өөрт ашигтай шийдвэр гаргуулдаг нь тогтоогдсон байна.
Ийм байxад Жеффри Эйпштэйнтэй xолбоотой асуудлаар УИX дээр зайлшгүй сонсгол xийx ёстой" гэв.
Ташрамд дурдаxад 2025 оны арванxоёрдугаар сард АНУ-ын Xууль зүйн яамнаас Жеффри Эйпштэйнтэй xолбоотой материалуудыг дэлxий нийтэд ил болгон зарласан билээ.
