m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
6 цагийн дараа
112
Х.Тэмүүжин: Дээд шүүхийн ерөнхий шүүгчийг ерөнхийлөгч томилох нь буруу

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинээс цаг үеийн асуудлаар тодрууллаа. Тэрээр "Дээд шүүхийн ерөнхий шүүгчийг ерөнхийлөгч томилох нь буруу гэж үзэж байгаа. Учир нь Үндсэн хуульд Дээд шүүхийн ерөнхий шүүгчийг томилохдоо ерөнхийлөгчид өгсөн тусгай зүйл заалт байхгүй. Би бол дээд шүүхийн шүүгч нар дотроосоо хэнийг ерөнхий шүүгч болгохоо өөрсдөө сонгодог тогтолцоо руу орох ёстой. Тэгж байж хараат бус шүүн таслах ажиллагаа хангагдана гэж итгэдэг" гэлээ.