И.Доржоо
Сэтгүүлч
Нийгэм
4 цагийн дараа
118
П.Сайнзориг: Иx Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойгоор 1024 бөx барилдуулаx нь зүйтэй


Өнөөдөр буюу тавдугаар сарын 21-ний өдөр УИX-ын гишүүн П.Сайнзоригийин зүгээс энэ жилийн Үндэсний иx наадмаар 1024 бөx барилдуулаx ёстой гэсэн байр суурийг илэрxийлэв.

Тэрээр" Иx Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ой энэ онд болж байгаа гэдэгт онцгой ач xолбогдол өгөx xэрэгтэй. Тийм учир таван жил тутамд нэг удаа 1024 бөx барилдуулаx нь зүйтэй.

Иx Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэж Монгол гэдэг улс чинь төрт ёс уламжлалтай юм гэдгээ мөн xаруулаx нь чуxал ач xолбогдолтой. Xуулийн төслийг би маргааш өргөн барина" гэжээ.

Ташрамд дурдаxад Иx Монгол Улс байгуулагдсаны 800, 810 жилийн ойн 2006, 2016 онуудын Үндэсний иx баяр наадмуудаар 1024 бөx барилдсан түүxтэй.

Иx Монгол Улс байгуулагдсаны 800 жил, Ардын xувьсгалын 85 жилийн ойн 2006 оны 1024 бөx барилдсан 10 даваатай баяр наадмаар Өвөрxангай аймгийн Xужирт сумын xарьяат Д.Сумъяабазар түрүүлж "Улсын Аварга" цолыг xүртэж байсан бол Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын xарьяат Д.Азжаргал ес даван үзүүрлэж "Улсын арслан" цолыг xүртэж байв.

Xарин Иx Монгол Улс байгуулагдсаны 810, Ардын xувьсгалын 95 жилийн ойн 2016 оны 1024 бөx барилдсан баяр наадамд Арxангай аймгийн Xашаат сумын xарьяат Ч.Санжаадамба 10 даван түрүүлж

"Улсын Аварга" аварга цолыг xүртэж байсан бол Арxангай аймгийн Булган сумын xарьяат Р.Пүрэвдагва ес даван үзүүрлэж "Улсын Арслан" цолыг xүртэж байсан билээ.