m.mn
түрүүлж мэдээлнэ
Нийгэм
5 цагийн дараа
134
Улаанбаатар марафоны үеэр 06:00-18:00 цагт зам хаана

“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлт тавдугаар сарын 23-ны бямба гарагт болно. Иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор марафоны үеэр 06:00-18:00 цагийн хооронд зарим байршилд авто замыг хаана. Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир өглөө. Тэрбээр “Цэцэг төвийн уулзвар, Цаг уур, орчны шинжилгээний газрын уулзвар, Чингэлтэй дүүргийн уулзвар, ХБНГУ-ын Элчин сайдын яамны баруун, зүүн уулзвар, 11-р хороолол, Сансарын шатахуун түгээх станц, Сансарын туннел, Зүүн 4 замын уулзвар, Халдварт, Нарантуул захын уулзвар, Нүхэн гарц, Жанжин клуб, Улиастайн уулзвар, “Дүнжингарав” худалдааны төвийн уулзвар, Хан-Уул дүүргийн “И-март” худалдааны төвийн уулзвар, Жаргалан хотхон, Шангри-Ла төвийн уулзварт хэсэгчлэн хөдөлгөөнийг хязгаарлана. Зөвхөн эрүүл мэнд, цагдаа, шуурхай албаны тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно. Суррон, скүтер, мопед, цахилгаан дугуй тавдугаар сарын 23-ны өдрийн 06:00-19:00 цагт хөдөлгөөнд оролцохгүй. Энэ талаар түрээсийн үйл ажиллагаа эрхэлдэг долоон аж ахуйн нэгжид мэдэгдэл хүргүүлсэн. Мөн иргэд зам хязгаарлах шар бүсчлэлээс тээврийн хэрэгслээ гаргаж байрлуулахыг хүсэж байна” гэлээ.