m.mn
түрүүлж мэдээлнэ
Нийгэм
6 цагийн дараа
107
Бямба гарагт нийтийн тээврийн 55 чиглэлд өөрчлөлт орно

"Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийг энэ сарын 23-ны өдөр зохион байгуулна. Энэ жилийн марафонд 46 мянга гаруй хүн бүртгүүлсэн нь өнгөрсөн жилийн оролцогчдоос хоёр дахин өссөн үзүүлэлт юм. Энэ үеэр төв замыг хаах тул нийтийн тээврийн 55 чиглэлд өөрчлөлт орно. Нийтийн тээврийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Ш.Оюумаа ““Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн үеэр авто зам хаахтай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний 55 чиглэлийн 506 тээврийн хэрэгслийн маршрутад өөрчлөлт орж байна. Нийтийн тээврийн гол чиглэлүүд ихэвчлэн Их тойруугаар явна. Авто замыг 06:00-18:00 цаг хүртэл хаана. Зам нээсний дараа нийтийн тээврийн чиглэлүүд үндсэн маршрутаараа явна” гэлээ.