m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
6 цагийн дараа
332
ЦЕГ: Дуудлагаар очиход Баянхонгор аймгийн хугацаат цэргийн алба хаагч нас барсан байсан

Өчигдөр буюу энэ сарын 19-нд хугацаат цэргийн алба хааж байсан 19 настай алба хаагч нас барсан гэх мэдээллийн дагуу ЦЕГ-аас тодрууллаа. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн С.Баярбилэг  "Энэ сарын 19-ны 19:50 минутын орчинд Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасагт хүн нас барсан гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Дуудлагын дагуу очиход Баянхонгор аймгийн Зэвсэгт хүчний... дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч нас барсан байсан. Мөрдөн шалгах ажиллагаа яг одоо үргэлжилж байна. Нас барсан шалтгаан, холбогдох нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой шалгах ажиллагаа эхэлж байна. Аливаа асуудлыг тал бүрээс нь гэдэг утгаар тухайн үед хамт байсан ангийн алба хаагч нар, хяналтын камер зэрэг нотлох баримт цуглуулан ажиллаж байна. Шүүхийн шинжилгээний цар хүрээ, дүгнэлт тодорхой хугацааны дараа гарна. Цагдаагийн байгууллагад анх нас барсан гэх дуудлага мэдээлэл ирсний дагуу журмын дагуу ажиллагаа хийгдээд явж байна. Шүүхийн шинжилгээний хариу хэзээ гарах тодорхой цаг хугацаа хэлэх боломжгүй байна" гэлээ.