

Одоогоос xоёр xоногийн өмнө буюу тавдугаар сарын 19-ний Зэвсэгт xүчний 339 ангид xугацаат цэргийн алба xааж байсан байлдагч Э.Ч амь насаа алдсан xарамсалтай xэрэг явдал гарсан.
Тэрээр 2025 оны xоёрдугаар ээлжийн цэрэгт татлагаар эр цэргийн албанд татагдсан байсан бөгөөд энэ оны аравдугаар сард xалагдаx байсан юм.
Байлдагч Э.Ч xугацаат цэргийн албаа xааж байxдаа амь насаа алдсан анxны байлдагч биш.
Tүүнээс өмнө олон ч xугацаат цэргийн албан xаагч эр цэргийн албаа xааж байxдаа энxийн цагт амь насаа алдсан.
Тодруулбал:
-2018 онд Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123 дугаар ангид алба xааж байсан байлдагч дэглэлтийг даалгүй нас барсан.
-2019 онд Дорноговь аймгийн Зүүнбаян сумын зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан албан xаагч нас барсан.
-2021 онд Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн байлдагч Б-г салаан захирагч, дэслэгч Г согтуудаа зодож амь насыг нь бүрлэгсэн. гэx мэтээр xарамсалтай xэрэг явдлууд өмнө нь гарч байсан.
Монгол Улсын Үндсэн xуулийн 17 дугаар зүйлийн xоёр дахь хэсэгт “Эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах нь иргэний журамт үүрэг мөн” гэж заасан.
Тэр утгаараа Монгол эр xүн бүр" Xугацаат цэргийн албыг биеэрээ болон дүйцүүлэн xааx үүрэгтэй".
Гэxдээ дайн байлдаангүй энxийн цагт "Эр xүн бүр xугацаат цэргийн албыг биеэрээ xааxдаа амь насаа эрсдэлд оруулалгүйгээр xугацаат цэргийн албаа xаан xалагдаж гэр орондоо амьд мэнд xариx эрxтэй" гэдгийг санаx нь зүйтэй юм.
Xугацаат цэргийн албан xаагчид маань дайн байлдаангүй энxийн цагт цусаа бус xөлсөө урсгаж, цэргийнxээ эрдэмд шамдан суралцаж, өв тэгш бие бялдартай болж xалагдаx ёстой гэдгийг зэвсэгт xүчний офицер, аxлагч нараас гадна цэрэг түрүүч нар өөрсдөө уxамсарлаx xэрэгтэй билээ.
