И.Доржоо
Сэтгүүлч
Нийгэм
4 цагийн дараа
103
Танилц: Өнөөдөр болоx үйл явдлууд

Олон улсын биологийн олон янз байдлын өдөр тохиож байна.

09:00 цагт: “Ус хамгаалах соёл, уламжлал” эрдэм шинжилгээний хурал Төрийн ордны “Жанжин Сүхбаатар” танхимд болно.

09:00 цагт: “Тусгай хамгаалалттай газар нутгийн хурдасгуур” хөтөлбөрт шалгарсан захиргаадыг олон нийтэд зарлах, батламж гардуулах үйл ажиллагаа “Новотел” зочид буудалд болно.

10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.

11:00 цагт: АНУ-ын Харвардын Их Сургууль болон Япон улсын Васеда Их Сургуулийн зочин судлаач, доктор Д.Дотно “Чингис хаанаа шүтэхийн тухайд /XIII-XVII зуун/” лекц “Чингис хаан” үндэсний музейд болно.

-Олимпын Таеквондогийн Ази тивийн Аварга шалгаруулах XXVII тэмцээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор энэ сарын 25-ныг хүртэл болно.


Үзэсгэлэн:

-Соёлын гавъяат зүтгэлтэн, МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач Ц.Нарангэрэлийн “150 бүтээл” үзэсгэлэн зургаадугаар сарын 13-ныг хүртэл “Hue” арт галерейд гарна.


Хилийн чанадад:

-Италийн Розолина Маре хотноо дэлхийн залуучуудын “MAB” 3 дугаар чуулга уулзалт энэ сарын 22-ныг хүртэл болно.
-Шизофрени өвчинтэй тэмцэх долоо хоног тохионо.
-Хоккейн ДАШТ Швейцарын Цюрих, Фрайбург хотуудад энэ сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ.
-ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна.
-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.

 


Эx Сурвалж: МОНЦАМЭ