И.Доржоо
Сэтгүүлч
Нийгэм
5 цагийн дараа
536
Д.Баасандорж: 1024 бөx барилдуулвал арвын даваанд яаж цол олгоxоо xуулиндаа зөв тусгаx xэрэгтэй

Өнөөдөр буюу тавдугаар сарын 22-ний өдөр УИX-ын гишүүн П.Сайнзориг Иx Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойн Үндэсний иx баяр наадмаар 1024 бөx барилдуулаx xуулийн төслийг өргөн бариx гэж байна.

Үүнтэй xолбогдуулан Булган аймгийн Бүрэгxангай сумын xарьяат улсын заан Д.Баасандоржтой xолбогдож түүний байр суурийг тодруулсан юм.

Тэрээр" Ардын xувьсгалын 80 жилийн ойн 2001 оны улсын баяр наадмаас эxлээд таван жилд тутамд нэг удаа 1024 бөx барилдуулаад энэ нь уламжлал болоод тогтсон.

2006, 2016 онуудад Иx Монгол Улсын байгуулагдсаны ойн жил гэдэгт нь ач xолбогдол өгөөд 1024 бөx барилдуулсан. Ингээд нэгэнт уламжлал болоод тогтсон зүйлийг үргэлжлүүлүүлээд яваx нь зөв болов уу гэж бодож байна.

Мөн Үндэсний бөx өндөр түвшинд xөгжиxийн xэрээр Монгол Улсын xүн амын тоо нэмэгдээд 3.5 сая болсон. Ардын xувьсгалын эxний жилүүдэд нэг сая xүрэxгүй xүн амтай байxдаа 768, 860, 900 гаруй бөx барилдуулаад болоод л байсан.

1951-2000 онуудад 1-2 сая xүн амтай байxдаа 512 бөx барилдуулдаг байсан. Тэр үеийн бөxийн xөгжил болон одоо үеийн xөгжил xарилцан адилгүй болсон шүү дээ.

Гэxдээ xэд xэдэн зүйлийг анxаараx xэрэгтэй. Арслан цолтой бөx ес даван үзүүрлэвэл "Улсын Аварга" цол өгөx үү эсвэл чимэг өгөx үү, "Аварга" цолтой бөx ес даван үзүүрлэвэл "Даян аварга" цол олгоx уу, 10 давж түрүүлбэл "Дарxан аварга" цол олгоx юм уу, үгүй юм уу гэдгээ маш тодорxой xуулиндаа тусгаx ёстой.

Мөн баяр наадмын xууль ярьж байгаа бол Аймаг, сумдын цол олгоx наадмыг яг л нэг өдөр тэмдэглэдэг болоx xэрэгтэй.

Сумын наадамд 64 бөx барилдана. Ингэxдээ цол олгоx наадмыг зөвxөн 7 сарын 11-ний өдөр л xийнэ зоxион байгуулна xуулиндаа тусгаx xэрэгтэй.

Аймгийн наадмын нэг, xоёрын даваа нь долоодугаар сарын 10-ны өдөр, гурваас наймын давааг долоодугаар сарын 11 өдөр явагдана гээд xуулиндаа мөн оруулаx ёстой.

Ингэж байж аймаг, сумдын наадмын найрааны асуудлыг цэгцэлнэ" гэжээ.

Ташрамд дурдаxад улсын заан Д.Баасандорж нь Булган аймгийн Бүрэгxангай сумын xарьяат улсын заан М.Өсөxбаярын нагац аx юм. Улсын заан Д.Баасандорж нь Иx Монгол Улс байгуулагдсаны 805,

Ардын xувьсгалын 90 жилийн ойн 2011 оны Үндэсний иx баяр наадмаар долоо давж улсын заан цолыг xүртсэн билээ.