

Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн үр дүнтэй байдлыг сайжруулах, урт хугацааны чадавхыг бэхжүүлэх, жишиг тусгай хамгаалалттай газар нутгийг хөгжүүлэхэд шаардлагатай цогц дэмжлэгийг техникийн тусалцаа грант, захиргаад хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх замаар үзүүлэх, тусгай хамгаалалттай газар нутгийг хурдасгуур цогц хөтөлбөр өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ.
Тус хөтөлбөр нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Дэ Нэйче Консеованси, Монголын байгалийн өв сангийн хамтран хэрэгжүүлж буй "Өнө мөнхийн Монгол" байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хүрээнд хэрэгжиж байгаа юм.
Тусгай хамгаалалттай газар нутгийн хурдасгуур хөтөлбөрийн хүрээнд тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг дэмжих зорилгоор нийт 16.5 тэрбум хүртэлх төгрөгийн грантын санхүүжилт олгох бөгөөд нэг захиргаа 500 саяас 3 тэрбум хүртэлх төгрөгийн дэмжлэг авах боломжтой.
Шууд дамжуулалт:
