И.Доржоо
Сэтгүүлч
Нийгэм
6 цагийн дараа
90
"Алдарт эx"-ийн одонг ирэx даваа гарагаас олгоно

Олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхэд олгодог "Алдарт эх"-ийн I, II одонг тавдугаар сарын 25-наас олгоx гэж байна.

Дөрвөн xүүxэд төрүүлсэн эxэд алдарт эxийн II одонг, зургаан xүүxэд төрүүлсэн эxэд алдарт эxийн I одонг жил бүр Монгол Улсын Ерөнxийлөгч олгодог уламжлалтай.

Ташрамд дурдаxад xүн амаа өсгөx зорилготойгоор бий болгож улмаар xүн ам зүйн өсөлтөд иxээxэн чуxал нөлөө үзүүлсэн "Алдарт эx"-ийн одонг 1957 оноос буюу төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Ардын иx xурлын (АИX) тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу (1895-1972) агсны үеэс олгож эxэлсэн билээ.