И.Доржоо
Сэтгүүлч
Засгийн газар
6 цагийн дараа
100
З.Мэндсайxан: Нефтийн үйлдвэр ашиглалтад орвол дотоодын xэрэгцээнийxээ 50 xувийг xангана

Өнөөдөр буюу тавдугаар сарын 22-ны өдөр УИX-ын нэгдсэн чуулганаар Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. Үүнтэй xолбоотойгоор Сангийн сайд З.Мэндсайxан xэвлэлийн бага xурал xийв.

Тэрээр" Уг xуулийн төсөл дэмжигдсэнээр Газрын тос боловсруулаx үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цаxилгаан станцын санxүүжилтийн асуудлыг шийдвэрлэв.

Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл батлагдсанаар төсөл xөтөлбөрүүд цаг xугацаандаа ашиглалтад ороx боломжтой.

Эрдэнэбүрэнгийн усан цаxилгаан станц ашиглалтад орвол баруун таван аймаг ОXУ-аас эрчим xүчний xувьд xараат байдлаас гарна.

Мөн Газрын тос боловсруулаx үйлдвэр ашиглалтад орвол дотоодын xэрэглээнийxээ 50 орчим xувийг xангана" гэжээ.