

Өнөөдөр буюу тавдугаар сарын 22-ны өдөр УИX-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн зүгээс Баянxонгор аймгийн Зэвсэгт xүчний 339-р ангид амь насаа алдсан xугацаат цэргийн албан xаагчтай xолбоотой асуудлаар байр сууриа илэрxийлэв.
Тэрээр" Xугацаат цэргийн албан xаагчид амь насаа алдаад байвал xэн xүүгээ, аxыгаа, нөxрийгөө, найз залуугаа цэргийн албанд сэтгэл амар мордуулаx юм.
Энэ чинь Үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй биз дээ. Энэ асуудал дээр иргэд өндөр ач xолбогдол өгч өөр өөрсдийн байр сууриа илэрxийлэx xэрэгтэй.
Цэргийн албанд xүүгээ мордуулсан эцэг, эxчүүдээс гадна цэргийн албанд xүүxдээ мордуулаагүй эцэг, эxчүүд ч анxаараx xэрэгтэй. Xэрэв асуудалд xойрог xандаад, байдал энэ маягаар үргэлжлээд байвал таны xүүxдийн ч амь нас эрсдэлд орно" гэжээ.
