m.mn
түрүүлж мэдээлнэ
УИХ
1 цагийн дараа
123
С.Зулпхар: Гадаад зээлийн ашиглалт үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийг дэмжлээ

Гадаад зээлийн ашиглалт үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийг хэлэлцэх эсэхийг улсын их чуулганаар дэмжлээ. Энэ хууль бол Монгол улс дахь эрчим хүчний бие даасан хараат бус байдлыг бий болгох үүн дотроо Нефть боловсруулах үйлдвэр болон Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг хугацаанд нь ашиглалтад оруулахад тустай.

Эрчим хүчний аюулгүй байдал маш чухал бөгөөд  энэ нь нийгэм болон эдийн засгийн өндөр ач холбогдолтой.

Эдгээр үйлдвэрүүд ашиглалтанд орсноор эрчим хүч болон нефтийн бүтээгдэхүүний үнийн савлагаа, нийлүүлэлтийн эрсдлийг бууруулахад чиглэсэн томоохон төсөл болно. Жишээ нь сүүлийн хоёр сарын хугацаанд Иран Америкийн сөргөлдөнөөс болж дэлхий нийтэд нефтийн үнэ хоёр дахин өссөнөөс нийлүүлэлтийн эрсдэл үүссэн.

Манай улс жил болгон 2 тербум шатах тослох материал ОХУ худалдаж авдаг. Баруун 3 аймаг нийт цахилгааныхаа 60 хувийг гаднаас авдаг.

Инфляцийг зохих түвшинд барихын тулд мөн адил нефтийн эрчим хүчний хараат байдлыг хангах ёстой учир энэ төсөл онцгой чухал.

Стратегийн ач холбогдолтой шийдэл төслүүд ажилд орсноор эдийн засаг болон нийгмийн үр ашигтай. Эрчим хүчний томоохон төслүүд тал талаас нь хэлэлцэж байж тогтъё.