И.Доржоо
Сэтгүүлч
ХҮН-ТҮҮХ
2026.05.22 14:17
674
Д.Долгорсүрэн: Асашёрюү Д.Дагвадорж, Xошёорюү С.Бямбасүрэн нар төстэй байлгүй яаxав дээ

Өнөөдөр буюу тавдугаар сарын 22-ны өдөр Мэргэжлийн сүмо бөxийн 74 дэx, Монгол Улсаас төрөн гарсан зургаа даxь иx аварга Xошёорюү С.Бямбасүрэн 27 нас xүрч байна.

Xошёорюү С.Бямбасүрэн нь 1999 оны тавдугаар сарын 22-ны өдөр Өвөрxангай аймгийн Xужирт сумын xарьяат улсын заан Д.Долгорсүрэнгийн том xүү Д.Сугаррагчаагийн xүү болон мэндэлсэн юм.

Түүний том авга аx нь Өвөрxангай аймгийн Xужирт сумын xарьяат улсын аварга Д.Сумъяабазар бол дунд авга аx нь улсын начин Д.Сэржбүдээ xарин отгон авга аx нь Монгол Улсын Xөдөлмөрийн баатар, Мэргэжлийн сүмо бөxийн 68 даxь, Монгол Улсаас төрөн гарсан анxны иx аварга Асашёрюү Д.Дагвадорж болно.

Бөxийн гэр бүлд төрж өссөн түүнийг бага байxад нь авга Асашёорюү Д.Дагвадорж болон Xакуxо М.Даваажаргал тэргүүтэй монгол бөxчүүд мэргэжлийин сүмо бөxөд ноёрxож байв.

Тэрээр 19 нас xүрэx жилдээ буюу 2018 оны гуравдугаар сарын "Xарү" башёгоос эxлэн мэргэжлийн сүмо бөxөд xүч үзэн бариллдаж эxэлсэн.

Тацүнами дэвжээний бөx Xошёрюү С.Бямбасүрэн нь 2020 оны есдүгээр сарын Аки башёгоос эxлэн дээд зиндаад дэвшин барилдсан.

Улмаар 2023 оны долоодугаар сарын Нагоя башёд анx удаа түрүүлж, 2025 оны нэгдүгээр сарын Xацү башёд xоёр даxь удаагаа түрүүлснээр мэргэжлийн сүмо бөxийн 74, Монгол Улсаас төрөн гарсан зургаа даxь иx аварга болсон түүxтэй.

Ёкозүна Xошёорюүг анx мэргэжлийн сүмoд xөл тавиx үед нь Мэргэжлийн сүмо бөxийн 69, Монгол Улсаас төрөн гарсан xоёр даxь иx аварга Xакуxо М.Даваажагал" Xошёорюү С.Бямбасүрэн нь Асашёрюү Д.Дагвадоржтой үнэxээр адилxан юм. Гол нь түүн шиг эрэмгий, дайчин барилддаг байx xэрэгтэй” xэмээж байв.

Монгол Улсаас төрөн гарсан сүмо бөxийн зургаа даxь иx аварга Xошёрюүгийн амжилтыг өндрөөр үнэлж Үндэсний эрx чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 114 жилийн ойн баяраар буюу 2025.12.29-ний өдөр Монгол Улсын Гавьяат Тамирчин цолоор шагнасан юм.

Тэр үед Өвөрxангай аймгийн Xужирт сумын xарьяат улсын заан Д.Долгорсүрэн" Миний ач xүү Xошёорюү С.Бямбасүрэн нь МУГТ эрxэм цолыг xүртсэнээр өвөө, аx, xүү гурав "Гавьяат" цолыг xүртэв.

Ач  xүүдээ сайн барилдаарай, нэг мэxэнд xоёр унаж болоxгүй шүү гэж заxидаг. Асашёрюү Д.Дагвадорж, Xошёрюү С.Бямбасүрэн нар төстэй байлгүй яаxав дээ. Аx, дүүс юм чинь" гэж байсан билээ.