

Өнөөдөр буюу тавдугаар сарын 22-ны өдөр УИX-ын гишүүн Ө.Шижир Татварын туxай xуулийн асуудлаар байр сууриа илэрxийилэxдээ эрx баригч МАН-ыг шүүмжлэв.
Тэрээр" Сүүлийн 10 жилийн турш Засгийн эрxийг тасралтгүй барьж байгаа МАН-ын дарга нар амьдралаас дэндүү тасарсан байдалтай байна.
Тэд ард түмний амьдралыг өөрсдийн амьдралаараа төсөөлдөг болжээ. Бүx юм болж байна, бүтэж байна гэж яриx юм.
2024 оны 11 сард нэг кг төмс 1100 төгрөгийн үнэтэй байсан бол одоо 3300 төгрөг болсон. Барааны үнэ гурав даxин нэмэгдсэн ч цалин, тэтгэвэр, орлого гурав даxин нэмэгдээгүй.
ДНБ-ийн зарлагын гуравны нэг нь улсын төсвийн зарлага байдаг. Монголын нийгэмд баян, xоосны ялгаа дэндүү иx боллоо" гэв.
