m.mn
түрүүлж мэдээлнэ
Эдийн засаг
3 цагийн дараа
106
Б.Батбаатар: Шинээр байгуулагдсан ААН-ыг татвараас чөлөөлж болохгүй юу

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд оруулах нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон ААНОАТ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, ХХОАТ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Чуулганы үеэр гишүүд асуулт асууж, хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн Б.Заяабал: 2019 оны хуулиар ААНОАТ-ын босгыг доошлуулж, нэг үе нэмсэн. Миний хувьд татвараас болж бизнес явахгүй байна гэдэг дээр гишүүд бид дүгнэлт хийх хэрэгтэй. Өнөөдөр бизнес эрхлэгчдэд тулгамдаж байгаа хамгийн нэг дарамт бол зээлийн хүү. Хоёрдугаарт түрээс. Дараа нь татварын асуудал байгаа. Бид бизнес эрхлэгчдийг дэмжих үүднээс зөвхөн татвараас гадна өөр бодлого гаргах хэрэгтэй. 2019 оны хуулиар том, жиижг, бичил ААН-үүддээ ялгаатай бодлого баримтлах нь хэрэгтэй гээд сегментчилсэн. Хялбаршуулсан горим гэж бий. Хуучин НӨАТ-ын босготой уясан байсан бол одоо өргөн барьсан хуулиар 400 сая болгож босго нэмж байгаа бол хялбаршуулсан горим нэмээгүй вэ. 

Сангийн сайд З.Мэндсайхан: Татварын шатлал бий болгосноор зургаагаас дээш тэрбумын ашигтай бол 25, доош бол 10 хувийн татвартай байснаас дунд нь шатлал үүсгэж байгаа. Босго нэмснээр том ААН-ын татварын ачаалал 0.3-0.5 хувиар буурч байгаа. ЖДҮ-ийн нэг хувийн татвар ногдуулах хялбаршуулсан горим 1.5 тэрбум байсныг 2.5 тэрбум болгож өсгөж байгаа. Тооцооллоор 6-10 тэрбумын ашигтай 

ТЕГ-ын Чимидцэрэн: Хагас жилийн тайлан, жилийн эцсийн тайлан цагаан сар, наадамтай давхцаж байгаагаас бүтэн жилийн тайланг хоёрдугаар сарын сүүлийн өдөр, хагас жилийн тайланг долдугаар сарын сүүлийн өдөр болгож 20 өдрөөр хойшлуулж байгаа. Тайлагнал дээр 

УИХ-ын гишүүн Б.Батбаатар: Татварын хуулиудын нэмэлт өөрчлөлт хэлэлцэж байна. Оруулж ирж байгаа өөрчлөлтийг буруутгахгүй байгаа. ААН-үүд томрохгүй, хуваагдаад татвараа багасгах шүүмжлэл дагах байх. Энэ нь ААН аль шатлалд татвараа төлж байгаагаас хамаарч хардлага явуулмааргүй байна. ААН компани байгуулаад явж байгаа хүмүүсээс эхний хэдэн жил татвар авахгүй байх бодлого явуулж болохгүй юу. Энэ хооронд инноваци нь сайжирч, хөл дээрээ босно. ЗГ ашгийн салбарт бизнесийн салбарт өрсөлдөөд байдгаа больж болохгүй юм уу. ЗГ-ын харьяа компани байна гэдэг нь намын төлөөний хүн очоод намаа, улс төрчдөө тэжээж байгаа асуудал. Эргээд бизнес эрхлэх боломжийг хааж, ашиггүй ч татаасаар явдаг, санхүүжилт тусгай зөвшөөрлийг нь өгдөг болоод байна. Чадвартай, чадалтай хүмүүс нь өөр улс орныг зориод байна. Бодлогын өөрчлөлтөө хэзээ хийх вэ. 

Сангийн сайд З.Мэндсайхан: Төрийн өмчит компанийн байгуулагдсан зорилгыг харах хэрэгтэй. Хувийн хэвшил ашиггүй гээд ордоггүй салбарт хувийн хэвшил орсон байгаа. Стратегийн бүтээгдэхүүний үнэ тогтвортой байлгахын тулд орж ирсэн байгаа. Анх байгуулсан зорилгодоо хэрхэн хүрсэн бэ гэдгийг харсны дараа энэ талаар ярих хэрэгтэй. Бүртгэлийн хувьд бид орлогоо хөрөнгийн бүртгэл дээр нь мөнгөн хөрөнгө дээрээ л бүртгэхээс төсвийн цоорхой нөхөхгүй. 

ТЕГ-ын Чимидцэрэн: ААН-ийн татвар эхний хэдэн жил татваргүй байж болохгүй юу. Манай татвар дээд тал нь 40 хувь байсан үе бий. Одоо 96 орчим хувь нэг хувийн л татвартай байгаа. Нийт ААН-ийг хязгааргүйгээр чөлөөлөх боломжгүй .Борлуулалтын орлоготой нь уяж, 2.5 тэрбумын орлоготой бол нэг хувь болгож босго нэмсэн. 

УИХ-ын гишүүн Б.Батбаатар:Шинээр байгуулсан ААН-ыг татвараас чөлөөлж болохгүй юу гэж л асуусан юм. Хариулт огт ирсэнгүй. 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.