Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
4 цагийн дараа
198
Н.Энхбаяр: Эрх мэдэлтэй болоод ааш зан нь хувирсан олон түүх байдаг

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр байр сууриа илэрхийллээ.

Тэрээр, Манайх гомдсон хэдэн хүнтэй, гомдоогүй хэдэн хүнтэй хагарчихсан юм шиг харагдаад байна. Н.Учрал, Л.Оюун-Эрдэнэ эсвэл хэн нэгэн хүний алдаа биш. Тогтолцоо өөрөө буруу. Энэ асуудлыг шийдэхэд тогтолцоо өөрөө туслах ёстой боловч гацаачихдаг. 

Н.Учрал гэж ямар ч буруугүй хүн, өөрөө ийм хачин нөхцөл байдалд орчихсон.

Үүнийг зохицуулах гээд, өөрийнхөө багийг бүрдүүлэх гээд, ажлаа хийх гэхээр боловсон хүчин нь янз бүр болчихсон. Ингээд багаа бүрдүүлэх гэж оролдож байна. Гэхдээ ард түмнээрээ хагалуулах ёстой зүйлийг өөрөө хагалах гэж оролдоод тэрийг нь та нар хагарчихсан юм шиг ойлгоод байна. Энэ бол хагарал биш. Дэлхий дахинд энэ мэт тодорхой хэмжээний зөрчил байдаг. Дэлхийн бүх намуудад ийм зүйл тохиолддог. Гэхдээ тэр хүмүүс энэ асуудлыг шийддэг аргатай. Гэвч манайд тэр арга нь байхгүй. 

Тиймээс 1, 2 хүний буруу юм шиг, хэдэн хүмүүс хоорондоо учраа олохгүй байгаа юм шигээр ойлгогдоод байгаа. 

Тухайн хүн эрх мэдэлтэй болохоосоо өмнө ямар ааштай байсан, эрх мэдэлтэй болсны дараа ямар ааштай болсон гэдгийг нь та нар хараад үзээрэй. Х.Нямбаатар ганцхан надтай биш маш олон хүнтэй муудсан. Ажлаа хийх гэж байхад нь янз бүрийн юм ярихаар дургүй нь хүрдэг байж магадгүй. Мөн эрх мэдэл нь ирчихээр аливаа асуудлыг ойлголцох, зөвшилцөх, санал бодлоо хуваалцахгүй хүчээр шийдэх арга руу орчихдог. 

Эрх мэдэлтэй болоод ааш зан нь хувирсан олон түүх байдаг. Түүний нэг нь болсон болов уу гэж бодож байна.

Х.Нямбаатар туул гол дээгүүр баригдах замыг эсэргүүцсэн хүмүүсийн эсрэг жагсаал хийж, гэрийнх нь гадаа очоод үзэлцье гээд л, сэтгүүлч нарын микрофоныг авч шидсэн, түрэмгий зан гаргалаа гээд хүмүүс их гомдсон. 

Шууд дамжуулалт: