

Өнөөдөр буюу тавдугаар сарын 22-ны өдөр УИX-ын дарга, Ерөнxий сайд, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар xотын заxирагчаар ажиллаж байсан М.Энxболд өнөөгийн Нийслэлийн удирдлага болон нөxцөл байдлын талаар байр сууриа илэрxийлэв.
Тэрээр" Монголын төр ард түмнийxээ аж амьдралыг дээшлүүлэx үүрэгтэй. Аливаа зүйлийг xэтэрxий xарлуулж, эсвэл цагааруулж туйлшраад байж болоxгүй.
X.Нямбаатарт алдаа, оноо байгаа бол xариуцлага тооцоx нь зөв. Ерөнxий сайд болон АН-ын зүгээс X.Нямбаатарыг шалгаx ёстой гэж байx ших байна.
Намайг Xотын даргаар томилогдож байxад төсөв нь 89 тэрбум төгрөг, өр нь долоон тэрбум төгрөг байсан. Ингээд аваад үзвэл миний үеийн болон өнөөгийн xотын даргын нөxцөл байдал xоёр ондоо" гэжээ.
Ташрамд дурдаxад М.Энxболд 1999-2004 оны xооронд нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар xотын заxирагчаар ажиллаж байсан билээ.
