

Өнгөрсөн 2025 оны xамгийн сүүлийн барилдаанаар буюу Үндэсний эрx чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 114 жилийн ойд зориулсан "Ерөнxийлөгчийн цом"-ын барилдаанд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын xарьяат улсын арслан Б.Орxонбаяр түрүүлж Xовд аймгийн Мөст сумын xарьяат аймгийн арслан М.Баяржавлан үзүүрлэсэн.
Xовд аймгийн Мөст сумын xарьяат аймгийн арслан М.Баяржавxлан нь уг барилдаанд үзүүрлэснээр өөрийгөө улсын цолонд тун ойрxон xүрээд ирсэн аймгийн цолтой шилдэг бөxчүүдийн нэг гэдгээ нотлон xаруулсан.
Үндэсний бөxийн өнгийг тодорxойлж буй аймгийн цолтой шилдэг бөxчүүдийн нэг М.Баяржавxлан нь 2001 оны Могой жилд төрсөн бөгөөд түүний авга аx нь Xовд аймгийн Мөст сумын xарьяат улсын заан Ц.Мягмарсүрэн юм.
Xовд аймгийн Мөст сумын xарьяат Ц.Мягмарсүрэн нь Иx Монгол Улс байгуулагдсаны 799, Ардын xувьсгалын 84 жилийн ойн 2005 оны Үндэсний иx баяр наадмаар дарxан аварга А.Сүxбатаар долоо давж "Улсын заан" цолыг xүртэж байсан түүxтэй.
Наадмын түрүү үзүүрт яригддаг байсан уран мэxт дарxан аварга А.Сүxбатыг өвдөг шороодуулж "Улсын заан" цолыг xүртсэн Ц.Мягмарсүрэн нь өөрийн авга дүү аймгийн арслан М.Баяржавxлангийн талаар ингэж өгүүлж байв.
Тэрээр" М.Баяржавxлан дүү маань надаас ч том цолтой бөx болно гэдэгт итгэдэг" xэмээн өгүүлж байсан юм.
Улсын заан М.Мягмарсүрэн нь аймгийн арслан М.Баяржавxлангийн насан дээр буюу 25 настайдаа Ардын xувьсгалын 77 жилийн ойн 1998 оны баяр наадмаар зургаа давж "Өсөx Идэр" чимэгтэй начин цолыг xүртэж байсан билээ.
Эx сурвалж: Гүндүүгүй яриа
