И.Доржоо
Сэтгүүлч
Нийгэм
3 цагийн дараа
131
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Алдарт эхийн одон гардуулна

Өнөөдөр болох үйл явдал

 

09:00 цагт: УИХ дахь намуудын бүлэг хуралдана.

10:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Алдарт эхийн одон гардуулна. 

10:00 цагт: УГЗ, хөгжмийн зохиолч Т.Насанбуянгийн 85 жилийн ойд зориулсан цэцэг өргөх ёслол Нисэхэд болно.

11:30 цагт: Аварга Хадбаатар туургатан сан”-гаас “Аваргын гараа” Монгол туургатны өсвөр үеийн үндэсний их наадмыг зохион байгуулахтай холбоотой Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ. 

 

-Олимпын Таеквондогийн Ази тивийн Аварга шалгаруулах XXVII тэмцээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор энэ сарын 25-ныг хүртэл болно.

 

Үзэсгэлэн: 

-Соёлын гавъяат зүтгэлтэн, МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач Ц.Нарангэрэлийн “150 бүтээл” үзэсгэлэн 6 дугаар сарын 13-ныг хүртэл “Hue” арт галерейд  гарна. 

 

Орон нутагт:

Сэлэнгэ аймагт Мандал хайрхан уулыг тахих ёслол болно.

 

 Хилийн чанадад: 

  • АНУ-д 5 дугаар сарын сүүлийн даваа гарагт тохиодог "Дурсгалын өдөр"-ийг /Memorial Day/ тэмдэглэнэ. 
  • Хоккейн ДАШТ Швейцарын Цюрих, Фрайбург хотуудад энэ сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ.
  • Парис хотноо мэргэжлийн теннисчдийн Их дуулга цувралын Францын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн 6 дугаар сарын 7 хүртэл  болно
  • ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна. 
  • Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.