

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Эхийн алдар" нэг, хоёрдугаар зэргийн одон хүртэх болзол хангасан ээжүүдэд одонг нь гардууллаа.
Хуульд зааснаар зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн бол "Эхийн алдар" I зэргийн одон, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн бол "Эхийн алдар" II зэргийн одонгоор шагнадаг. Энэ жил улсын хэмжээнд 12,306 ээж "Алдарт эх"-ийн I, II зэргийн одонгоор энгэрээ мялаана. Хамгийн залуу одонтой ээж 22 настай юм байна.
Өнгөрөгч 2025 онд Монгол Улсын хэмжээнд “Алдарт эх”-ийн одонг улсын хэмжээнд 14,480 ээж хүртэж байсан байна. Тухайн жилд алдарт эхчүүдийн олонх нь 34-39 насныхан байсан байна. “Алдарт эх” нэгдүгээр зэргийн одонтой эхэд жилд нэг удаа 200 мянган төгрөг олгож байсныг 400 мянга, хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөг олгож байсныг 200 мянган төгрөг болж нэмэгдүүлсэн юм.
