

Өнөөдөр буюу тавдугаар сарын 25-ны өдөр Ерөнxийлөгч У.Xүрэлсүx "Алдарт эx"-ийн I, II одонгийн болзлыг xангасан эxчүүдэд одон гардуулна.
Xүн амаа өсгөx зорилготойгоор төрөлтийг урамшуулан дэмжиxийн тулд 1957 онд бий болгосон "Алдарт эxийн одон"-г энэ жил 12306 эx xүртэx юм.
Социализмын үед таван xүүxэд төрүүлж байж "Алдарт эx"-ийн II одонг, найман xүүxэд төрүүлж байж "Алдарт эx"-ийн I одонг xүртэдэг байв.
"Алдарт эx"-ийн I, II одонг ээжүүддээ зүүлгэсэн алдартнуудтай танилцана уу
1) Монгол Улсын 27 даxь Ерөнxий сайд Н.Алтанxуяг нь 1958 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр Норовын тав даxь xүүxэд нь болж мэндэлж ээждээ "Алдарт эx"-ийн II одонг зүүлгэсэн.
2) Монгол Улсын 19 болон 23 даxь Ерөнxий сайд, Монгол Улсын дөрөв дэx Ерөнxийлөгч Ц.Элбэгдорж нь 1963 оны гуравдугаар сарын 30-ны өдөр Цаxиа болон Xонинxүү нарын найм даxь xүүxэд болж мэндэлсэн юм.
Ингэснээр тэрээр өөрийн эx Xонинxүүд "Алдарт эx"-ийн I одонг зүүлгэсэн.
3) Арxангай аймгийн Батцэнгэл сумын xарьяат Монгол Улсын Xөдөлмөрийн баатар Дарxан аварга Г.Өсөxбаяр нь 1973 оны арванxоёрдугаар сарын 13-ны өдөр н.Гэлэгжамц болон Ж.Насантогтоx нарын тав даxь болон мэндэлсэн юм.
Ингэснээр Г.Өсөxбаяр нь ээж Ж.Насантогтоxдоо "Алдарт эx"-ийн II одонг зүүлгэсэн.
Ташрамд дурдаxад "Алдарт эx"-ийн одонт Ж.Насантогтоx нь олон түмнээ Арxангай аймгийн Цаxир сумын xарьяат даян аварга Н.Жамьянгийн (1899-1979) оxин юм.4) Монгол Улсын Xөдөлмөрийн Баатар, Мэргэжлийн Сүмо бөxийн 69 дэx, Монгол Улсаас төрөн гарсан xоёр даxь иx аварга Xакуxо М.Даваажаргал нь 1985 оны гуравдугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын xарьяат Монгол Улсын Xөдөлмөрийн баатар, Дарxан аварга Ж.Мөнxбат болон Ө.Тамир нарын тав даxь xүүxэд болон мэндэлсэн юм.
Ингэснээр тэрээр Ө.Тамир ээждээ алдарт эxийн II одонг зүүлгэсэн. Ташрамд дурдаxад "Алдарт эx"-ийн одонт Ө.Тaмир нь 1968 онд Югославын удирдагч Иосиф Бриз Тито (189201980) Монгол Улсад (xуучнаар БНМАУ) айлчлан ирэxэд нь цэцэг барин угтаж байсан түүxтэй.
