m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
6 цагийн дараа
148
Х.Мөнгөнцэцэг: Үр хүүхдүүдээ монголоо гэсэн сэтгэлтэй, мэдлэг боловсролтой сайн хүн болгож хүмүүжүүлнээ

 

Дуучин Х.Мөнгөнцэцэг өнөөдөр "Алдарт эх" одонгоор энгэрээ мялаалаа. Түүнээс анхны сэтгэгдлийг нь сонслоо. Тэрээр "Үр хүүхдүүдээ монголоо гэсэн сэтгэлтэй, мэдлэг боловсролтой сайн хүн болгож хүмүүжүүлнээ. Хүн болж төрөөд хамгийн гоё мэдрэмж авсан зүйл нь эх хүн болох. Юутай ч зүйрлэшгүй, ээжээ гэж дуудуулах тэр мэдрэмж хамгийн гоё байдаг. Монголын үрс маш олон болтугай. Анх хүүхдээ төрүүлээд ээжийгээ л бодож хайрлалаа. Энэ ертөнцийн амьд бурхан эх хүн байдаг. Энэ ертөнцийн бүх сайхан ээжүүддээ хамгийн сайхан бүхнийг хүсмээр байна" гэсэн юм.