m.mn
түрүүлж мэдээлнэ
Улс төрийн нам
2026.05.25 14:05
199
С.Одонтуяа: Цэргийн ангийн эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх эрх зүйн орчныг сайжруулна

УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийж байна. УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлага гарсан. Гишүүд маргааш ХЭҮК-ийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барина. Одоогийн мөрдөгдөж байгаа хуулиар цэргийн ангид эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх боломжгүй байдаг. Иймээс энэ хуулийн гаргалгааг нээж өгч байна. Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх зүйл заалтыг нэмж оруулж өгч байгаагаараа онцлог юм.  Цэргийн дэглэлт, хэвийн бус харилцааны эсрэг хуулийн төсөл бид маргааш өргөн барина" гэлээ. 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "УИХ-ын гишүүн Д.Бум-Очир гишүүн ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой хуулийн төслөө эргүүлэн татахаар болсон гэдгээ мэдэгдсэн. Хууль санаачлагч хуулийн төслөө эргүүлэн татахаар энэ хуулийн төсөл хэлэлцэхгүй гэсэн үг.  АН-аас иргэд төрөө байгуулдаг ардчилсан тогтолцоотой улсад саналаа өгөх, оролцоог нь хангах талд бид идэвийлэн ажиллах ёстой. Өнөөдөр бүлэг дээр хийсэн мэдээллээр арван жилийн хугацаанд 46 цэргийн алба хаагч амь насаа алдаж, 144 цэргийн алба хаагч эрүүл мэндийн ноцтой хохирол үүссэн гэсэн мэдээлэлтэй байна. Иймээс Батлан хамгаалахын сайдад онцгойлон хариуцлага тооцох хэрэгтэй гэж бүлгийн гишүүд үзэж байгаа" гэлээ. 

Х.Тэмүүжин "Үндсэн хуулийн шүүх байх ёстой. ҮХЦ илүү улс төрийн шинжтэй шийд гаргаж байна гэх баримттай дүгнэлт гаргаж байна. Явах хүнд ачаа бүү үүрүүл гэх үг бий дээ. ҮХЦ-ийн даргын бүрэн эрх дуусаад нэг жил болж байна. Энэ хугацаанд улс төртэй холбоотой томоохон гурван ч шийдвэр гаргалаа. Чөлөөлөгдөх бүрэн эрх нь дууссан даргыг эргүүлж томилно гэх хүлээлт дээр нь хүссэн шийдвэрээ улс төрчид гаргуулж байна. Бүрэн эрх нь дууссан албан тушаалтны асуудлыг шийдэж, орны хүмүүсийг томилох ёстой юм байна. 

О.Цогтгэрэл "ҮХЦ-ийн дарга чөлөөлөгдөх хугацаа нь болчихоод байхад яагаад чөлөөлөгдөх хүсэлтээ өгөхгүй байгаа юм бэ. Гаргаж байгаа шийдвэр нь хүчинтэй юм уу. Цэцийн дарга Баясгалан өөрөө өргөдлөө өгөх ёстой. Эр цэргийн алба хаагч амь насаа удаа дараа алдаж байхад нэг ч удаа хариуцлага тооцож байгаагүй явдалд Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцохыг шаардаж байна. Ерөнхий сайд болон УИХ-н даргад шаардлага хүргүүлж байна" гэлээ.