

Нийслэлийн МАН-ын хороо хуралдаж байна. Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзулаас тодрууллаа.
Тэрээр, Өнгөрсөн долоо хоногт болсон хурлаас ямар шийд гарсан тодорхой мэдээлэл надад байхгүй байна. Учир нь би удирдах зөвлөл болон нийслэлийн тэргүүлэгч биш. Цахим орчинд маш олон нэр дэвшигчдийн мэдээлэл явж байна. Албан ёсоор би дэвшинэ гэж мэдээлэл хийсэн хүн одоогоор байхгүй байна. Ийм л нөхцөл байдалтай байна.
Миний хувьд НИТХ-ын төлөөлөгчөөр 2 удаа сонгогдсон. Мөн нийслэлийн иргэн хүний хувьд өөрийн гэсэн болсон, дэмжсэн хүн байгаа.
Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын хотын даргаар 20 гаруй насны залуус ажиллаж байсан тохиолдол зөндөө байдаг. Б.Пүрэвдагвын хувьд 37 настай. 20 гаруй настай залуусын хажууд насны хувьд боломжийн сонсогдоно. Гэхдээ улс төрд манлайлсан, төрийн алба хашиж байгаа хүмүүстэй харьцуулахад залуу харагдаж байж магадгүй. Нас нь залуу ч гэсэн боловсрол, ажил карьерын хувьд зузаан намтар түүхтэй залуу гэж дүгнэж байгаа.
Намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, нэр цэвэр, ажлын зузаан туршлагатай цөөхөн үлдсэн залуусын нэг. Тиймээс Б.Пүрэвдагвын нэр МАН-ын удирдах зөвлөлөөс орж ирвэл дэмжинэ.
Шууд дамжуулалт:
