Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Live
2026.05.25 14:37
263
П.Сайнзориг: Нийслэлийн ажлуудыг урагшлуулах хүн л сонгогдоосой гэж бодож байна

Нийслэлийн МАН-ын хороо хуралдаж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзоригоос цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрээр, Х.Нямбаатар дарга маш өндөр босго тавьчихлаа. Нийслэлийн ажил гэдэг галыг барьж, ажлын талбар дээр нь очиж харж мэдэрч шийдвэр гаргадаг ажил. Түүнээс ширээний ард суугаад өнгөрсөн 20, 30 жилийнх шиг ойр зуурын жижиг зам, тоглоомын талбайн асуудал яриад, энэ бол нийслэлийн ажил гээд дүрдээ итгээд яваад байдаг. Үүнийг би өөр түвшинд авчирсан гэж харж байгаа. 

Нийслэлчүүдийн аятай тухтай амьдрах, агаарын бохирдол, түгжрэлээс урьдчилан сэргийлэхийн тулд далайцтай ажиллах хэрэгтэйг Х.Нямбаатар дарга өөрийн биеэр харуулсан. Ажлыг амархан харагдуулж чадсан.

Улаанбаатарт 100-аас их мега төсөл байгаа. Үүнээс бид 24-ийг нь сонгож ярьж байсан. 16 дээр нь ажиллаж байсан. Энэ ажлуудыг урагшлуулж, гүйцээх хүн л сонгогдоосой гэж бодож байна. 

Би Б.Пүрэвдавгыг сайн мэдэхгүй. ИТХ-ын дарга байхад нь би нийслэлд 8 сар ажиллаж байсан. Тэр үед хамтарч ажиллаж байсан. Баянзүрх дүүргээс сонгогдсон төлөөлөгч байсан. Төрийн ажил дээр хамтарч байсан. Намын ажил дээр тэр хүнтэй яриад байх шаардлага байхгүй. Угаасаа намд шат шатнаас нь явсан бэлтгэгдсэн хүн. Нийслэлийн ажлуудыг тодорхой хэмжээнд ойлгож мэдэрч байсан хүн гэж харж байгаа. Албан ёсоор дэвшиж байгаа үгүйг нь мэдэхгүй болохоор сайн хэлж мэдэхгүй байна. 

Шууд дамжуулалт: