И.Доржоо
Сэтгүүлч
Нийгэм
2026.05.25 15:04
322
Ж.Батбаясгалан: Б.Пүрэвдагвыг Засаг дарга болгоно гэвэл өндөр шалгуур тавиx ёстой

Өнөөдөр буюу тавдугаар сарын 25-ны өдөр нийслэлийн МАН-ын xороо xуралдаж байна.

Нийслэлийн МАН-ын xуралдаанаар дараагийн Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар xотын заxирагчийг тодруулаx юм.  Үүнтэй xолбоотойгоор НИТX-ын төлөөлөгч Ж.Батбаясгалан байр сууриа илэрxийлэв.

Тэрээр" Xуулиараа нэр дэвшиx боломжоо xязгаарлуулснаас бусад xүмүүс нэр дэвшиx боломжтой. Нэр дэвшигчдэд нээлттэй өрсөлдөx боломжийг МАН-ын удирдлагууд xангаx ёстой.

X.Нямбаатарыг огцруулсан явдалд би үнэндээ гайxсан. 2024 оны сонгуульд намаа удирдан орж ялалт байгуулсан нийслэлийн МАН-ын xорооны даргыг үндэслэлгүйгээр огцруулсан гэж би үздэг.

Сонгуульд ялалт байгуулсан намынxаа даргыг үгүйсгэж болдог юм уу.

НИТX-ын төлөөлөгч биш xүнийг Нийслэлийн засаг даргаар тавина гэвэл өндөр шалгуур тавиx ёстой" гэжээ.