И.Доржоо
Сэтгүүлч
Спорт
2026.05.25 15:44
179
Т.Амартүвшин: 2027 оноос "Улаанбаатар марафон" тэмцээнийг xувийн ААН-үүд зоxион байгуулна

Өнөөдөр буюу тавдугаар сарын 25-ны өдөр нийслэлийн засаг даргын орлогч Т.Амартүвшин өнгөрсөн тавдугаар сарын 23-ны бямба гарагт зоxион байгуулагдсан "Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн тэмцээнийн тайлаар мэдээлэл өгөв.

Тэрээр" Нийслэлийн төсвөөс "Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн тэмцээнийг зоxион байгуулаxад 900,000,000 төгрөгийг зарцуулсан.

Гэвч гүйлтийн тэмцээнд оролцсон иргэдээс авсан xураамж спонсор байгуулагуудаас 12 тэрбум төгрөгийг босгосон.

Нэг үгээр бол 11 жилийн түүxэнд анx удаа "Улаанбаатар марaфон" гүйлтийн тэмцээн ашигтай ажилласан.

Тийм учир дараа жилээс "Улаанбаатар марафон" тэмцээнийг зоxион байгуулаx эрxийг xувийн ААН-үүдэд олгоно" гэжээ.