Улс төр
2026.05.25 15:48
347
Ж.Сандагсүрэн: Хотын даргад миний нэр яригдаж байсан ч удирдах зөвлөлийн хурлаар хасагдсан

Манай нам харьцангуй удирдах зөвлөлөөс орж ирсэн нэр дээр сөрөж үзээд байдаг зүйл байдаггүй.

Удирдах зөвлөлөөс орж ирж буй гишүүд намын удирдах албан тушаалтнууд төрд хүч чадалтай учир энгийн гишүүд нь сөрөж үзээд байх бололцоо байдаггүй.

Намын ерөнхий нарын бичгийн дарга уулзаж миний нэрийг нилээн яригдаж явж байгаад эцсийн шийдвэр удирдах зөвлөл дээр өөр нэр гарлаа гэж байсан. Нийслэл дээр байгаа хүмүүсээ голоод буулгадаг гэхдээ ер нь л сайнаа үзсэнгүй. Намын сонгон шалгаруулалтаа цаашдаа анхаармаар юм байна. Энэ байгаа арга барил маань арай биш байна.