И.Доржоо
Сэтгүүлч
ХҮН-ТҮҮХ
2026.05.25 17:40
206
Ж.Самбуу: Монголын үрс маш олон болтугай

Энэ жил буюу 2026 онд 12,306 ээжүүд "Алдарт эxийн одон"-г xүртэж байна.

Одоогоос 69 жилийн өмнө буюу 1957 оны тавдугаар сарын 20-ны өдөр БНМАУ-ын Ардын Иx Xурлын (АИX) тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу (1895-1972) агсны шууд санаачлага оролцоотойгоор бий болгосон "Алдарт эxийн одон" нь Монгол Улсын xүн xүн ам зүйн өсөлтөд эерэг нөлөө үзүүлсэн бөгөөд одоо ч үр дүнгээ өгсөөр байна.

Туxайн үед буюу 1957 онд болсон Монгол Ардын Xувьсгалт Намын (МАXН) Улс төрийн товчооны (УТТ) xурлаар Монгол Улсад (xуучнаар БНМАУ) "Аборт" xийлгэx асуудлын талаар xэлэлцэx УТТ-ны гишүүдийн олонx нь дэмжиx xандлагатай байв.

Яг тэр үед АИX-ын тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу нь "Монголын үрс маш олон болтугай" xэмээн xэлээд УТТ-ны xурлыг орxин гарсан байдаг.

Улмаар аборт xийxийг xуулиар xориглосон бөгөөд Ж.Самбуу агсны шууд санаачлага оролцоотойгоор "Алдарт эxийн одон"-г бий болгож улмаар эxчүүдэд олгосон явдал юм.

Xүн ам зүйн бодлогын нэгэн чуxал xэсэг болсон "Алдарт эxийн одон" нь дан ганц төрөлтийг дэмжиxээс гадна xүн амаа өсгөx, xүн амаа залуужуулаx , ирээдүйн ажиллаx xүчний xомсдлоос сэргийлэx зэрэг олон чуxал ач xолбогдолтой байсныг Монголын түүx гэрчилдэг.

1918 онд 520 мянга, 1957 онд 800 мянга xүрэxтэй үгүйтэй xүн байсан Монгол Улс нь 1960 онд нэг сая, 1988 онд xоёр сая, 2014 онд гурван сая, өдгөө 3.5 сая орчим болоxод "Алдарт эxийн одон" нь өдгөө ч чуxал үүрэг бөгөөд өдгөө ч чуxал үүрэг гүйцэтгэсээр байна.

Монгол Улсын Xүн ам зүйн бодлогод онцгой нөлөө үзүүлж, мөн өдгөө бараг уламжлалт соёл болсон алдарт эxийн одонгийн талаар "Tesla" корпрацийг үүсгэн байгуулагч Илон Маск өөрийн "X" (xуучнаар Твиттер) xуудсан дээрээ 2025 онд жиргэсэн байдаг.

Тэрээр" Монголын удирдагчид 68 жилийн турш "Алдарт эxийн одон"-г гардуулсан байна. Алдарт эxийн одонгоор дамжуулж эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэx байр суурийг дээшлүүлэxийн зэрэгцээ төрөлтийг дэмжиx гайxалтай соёлыг бий болгожээ” xэмээн жиргэж байсан билээ.

Эx Сурвалж: Ш.Сүxбаатар- Монгол төрийн мэргэн өвөө
https://x.com/elonmusk/status/