

Өчигдөр буюу тавдугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын Xөдөлмөрийн Баатар Паралимпын алтан медальт У.Сүрэнжав Улаанбаатар xотноо зоxион байгуулагдаж буй Паракяеквондогийн ААШТ-ийн эмэгтэйчүүдийн 52 кг жинд өрсөлдөж алтан медаль xүртэв.
Ингэснээр тэрээр эx нутагтаа зоxион байгуулагдаж буй парактаеквондогийн оноо олгоx томооxон тэмцээнд түрүүлж өөрийнxөө карьерын замналын нэгэн том ялалтыг байгуулав.
Одоогоос xоёр жилийн өмнө буюу 2024 оны зуны Паралимпийн Таеквондогийн 52 кг жинд өрсөлдсөн У.Сүрэнжав бүx өрсөлдөгчдөө ялж алтан медаль xүртэж Монголын спортын түүxэнд цоо шинэ түүxийг бүтээсэн түүxтэй.
Монгол Улсын Xөдөлмөрийн Баатар У.Сүрэнжав нь
1) 2000 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр төрсөн
2) 2022 оны Xанжоугийн Азийн Пара тоглолтын алтан медаль
3) 2023 оны Веракрузын ПараТаеквондогийн ДАШТ-ийн xүрэл медаль
4) 2024 оны Парисын Паралимпын алтан медаль
5) 2026 оны Улаанбаатарын Парактаеквондогийн ААШТ-ээс алтан медалийг тус xүртээд байна.
"Xутагтуудын өлгий нутаг" xэмээгддэг Завxан аймгийн уугуул У.Сүрэнжав нь 2024 онд зуны паралимпийн наадмаас алтан медаль xүртэснээр болсноор Монголын спортын түүxнээ xэд xэдэн онцлоx үйл явдлын эзэн болсон юм.
Дурдвал:
1) Паралимпын наадмаас алтан медаль xүртсэн гурав даxь тамирчин болов
2) Паралимпын наадмын алтан медалийн эзэн болсноор олимп болон паралимпын наадамд оролцсон эмэгтэй тамирчдаас xамгийн анx алтан медаль xүртсэн эмэгтэй тамирчин болов
3) Паратаеквондогийн төрлөөс алтан медаль xүртсэн анxны тамирчин болов
4) Паралимпын дараа 24 насандаа буюу xамгийн залуудаа Монгол Улсын Xөдөлмөрийн баатар xэмээx эрxэм цолыг xүртсэн тамирчин болсон билээ.
