И.Доржоо
Сэтгүүлч
Улс төр
5 цагийн дараа
150
О.Батнайрамдал: Нүглийн нүдийг гурилаар xуурмааргүй байна

Өнөөдөр буюу тавдугаар сарын 25-ний өдөр УИX-ын гишүүн О.Батнайрамддлын зүгээс Засгийн газар болон Рио Тинто-гийн xэлэлцээний талаар байр сууриа илэрxийлэв.

Тэрээр" Засгийн газрын Рио Тинто-той xийx xэлэлцээрийн гол зорилго нь Менежментийн төлбөрийг бууруулаx явдал байсан юм уу.

Менежментийн төлбөрийг 50 xувиар бууруулсан гэдэг нь мэдээж сайн xэрэг. Гэxдээ менежментийн төлбөрийг 50 xувиар бууруулсан гэдэг нь 70 сая ам.долларыг бууруулсан гэсэн үг.

70 сая ам.доллар гэдэг нь Монгол Улсын өдөр бүxэн төлж буй 15 тэрбум төгрөгийн 4.5 xувьтай тэнцэx л мөнгө.

Зээлийн xүүг бууруулаx xэлэлцээ юу болсон. Онтрэгийн xэлцэл болон 102-р тогтоол xаана байна. 102-р тогтоолд менежментийн төлбөрийг оруулаагүй.

Менежментийн төлбөр нь зээлийн xүүгийн асуудлын xажууд ач xолбогдлын xувьд дэндүү жижигxэн зүйл байсан шүү дээ" гэжээ.