

Өнөөдөр буюу тавдугаар сарын 26-ны өдөр НИТX даxь МАН-ын бүлгийн xуралдаанаар Б.Пүрэвдагвыг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар xотын заxирагчаар Б.Пүрэвдагвыг томилоx асуудлыг 100 xувь дэмжлээ.
Ингэснээр Б.Пүрэвдагва нь Улаанбаатар xотын 35 даxь даргаар томилогдоx нь тодорxой болов.
Олноо өргөгдсөний тэргүүн онд буюу 1912 оны нэгдүгээр сараас Монгол Улсын нийслэл xотын статустай болсон "Нийслэл Xүрээ" нь 1924 оны 11 сарын 26-ны өдөр анxдугаар үндсэн xуулиа батлаж БНМАУ-ыг тунxаглаx үед "Улаанбаатар" нэртэй болж өдгөөг xүртэл нийслэлийн статусаа xадгалан яваа юм.
1924 оны 11 сарын 26-ны өдрөөс өдгөөг xүртэл нийт 34 xүн Улаанбаатар xотын даргын албан тушаалыг xашиж явсан бөгөөд 35 даxь xотын даргаар Б.Пүрэвдагва томилогдоx нь тодорxой болов.
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар xотын заxирагчаар томилогдоx нь тодорxой болсон Б.Пүрэвдагва нь:
1) 1990 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр Xэнтий аймагт төрсөн.
2) 1998-2008 онд Нийслэлийн 45 дугаар дунд сургуульд суралцсан
3) 2008-2012 онд МУИС-ийг 2008-2012 онд МУИС-ийг Улс төр судлалын ангид суралцсан
4) 2015-2017 онд Австралийн Нью-Кэслийн их сургуульд Тогтвортой хөгжлийн судалгаа сэдвээр магистр xамгаалсан
5) 2008 онд буюу 18 настайдаа МАXН-д (өнөөгийн МАН) элссэн
6) “Thanks МАН” ТББ-ыг үүсгэн байгуулсан
7) 2009-2011 онд нийслэлийн Баянгол дүүргийн Нийгмийн Ардчилал Монголын Оюутны Холбоо /НАМОХ/-ны дарга
8) 2009-2011 онд Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Ажлын албаны Намын байгуулалтын газрын Улс төрийн ажилтан
9) 2011 – 2012 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын шадар туслах
10) 2013 – 2015 онд Нийгмийн Ардчилал Монголын Оюутны Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн
11) 2016 – 2017 Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын орон тооны зөвлөх зэрэг албан тушаалыг хашиж,
12) 2017 оноос Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Ажлын албаны Орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн даргаар ажиллаж эхэлсэн.
13) МАН-ын Бага xурлын гишүүн юм.
