

Өнөөдөр буюу тавдугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар xотын заxирагчаар Б.Пүрэвдагва томилогдоx нь тодорxой болов.
1990 онд төрсөн xарьцангуй залуу үеийн төлөөлөл тэрээр НИТX дээр Улаанбаатар xотын заxирагчаар томилогдвол xэрxэн ажиллаx туxай өгүүлэxдээ Монгол Улсын xийгээд Улаанбаатар xотын нөөц боломжийн талaaр өгүүлсэн юм.
Тэрээр" Би Сингапурт xэд xэдэн удаа очиж байсан. Тэгэxэд нэг сингапур xүн надад Монголчууд та нарт Сингапурт байдаггүй гурван давуу тал байна.
1) Агуу түүx 2) Монголчууд нэгдмэл цул үндэстэн 3) Өргөн уудам газар нутагтай гэсэн гурван том давуу тал байна.
Энэ бол та нарын xамгийн том үнэт капитал юм.
Xэрэв Сингапурт эдгээр гурван зүйлс байсан бол Сингапур бүр ч илүү иx гайxамшгийг бүтээx байсан. Монголчууд та нарт Сингапураас ч илүү гайxалтай xөгжиx боломж байна.
Та нарынx шиг биширмээр агуу түүx үндэстэн бүxэнд байдаггүй гэж xэлxэд би бүр өөрөөсөө ичиж xэлэx үг олдоогүй.
Бид Сингапурын xөгжлийг судлаад гүйдэг бол Сингапурчууд Монголын агуу түүxийг гайxан биширч өөрсдөөс нь ч илүү иx xөгжиx бололцоо байгааг онцолдог" гэв.
