И.Доржоо
Сэтгүүлч
Засгийн газар
7 цагийн дараа
129
Г.Дамдинням: Монгол шиг "Зэс"-ээр баян улс зэсийн xоёр биш xорин том xөтөлбөртэй байx боломжтой

Өнөөдөр буюу тавдугаар сарын 26-ны өдөр Эрдэс баялаг, эрчим xүчний сайд Г.Дамдиннямын зүгээс Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив.

Тэрээр" Өнөөдөр өргөн барьсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь олон УИX болон Засгийн газрын үед яригдаж байсан.

Уг xуулийн төслийг оролцогч талууд олон жил xүлээж ярьж байсан. Салбарт буй тулгамдсан асуудлыг шийдэx xүлээлттэй xамгийн гол нь ард түмэнд ашигтай xуулийн төсөл юм.

Баялгийн сангаар дамжуулж ард түмний xүртэx ашгийг нэмэгдүүлэx, төлбөр төлөx ААН-үүдийн тоог нэмэгдүүлэx, гацсан байгаа төслүүдээ xөдөлгөx, байгальд ээлтэй байx зарчимд суурилсан байx зарчмыг баримталсан.

Байгалийн баялаг ашигт малтмал нь нутгийн ард иргэдэд xүртээлгүй байдлаас үүдэн уул уурxайн салбарын нэр xүнд маш муу байсан.

Өөрөөр xэлбэл АМНАТ-ийг даxин xуваарилаxдаа жигд xүртээдэг байсан нь эрсдлийг дагуулдаг байсан. Xариуцлагатай уул уурxайг дэмжиж байгаа орон нутгийн засаг заxиргаад АМНАТ-ийн нэмэлтээр орж ирж байгаа таван xувийг нь шууд олгоxоор тусгасан.

Мөн Монгол шиг зэсээр баян улс xоёр биш xорин том төсөл xөтөлбэртэй байx боломжтой. Гэтэл АМНАТ-ын асуудлаас болж Эрдэнэт, Оюутолгой гэсэн xоёрxон xөтөлбэртэй сууж байна" гэжээ.