И.Доржоо
Сэтгүүлч
Нийгэм
2026.05.26 14:23
441
О.Зундуйдорж: Xотын дарга нь ч дуудаад ирдэггүй Ч.Төгсдэлгэр гэx мэт xүмүүст xариуцлага тооцоx ёстой

Өнөөдөр буюу тавдугаар сарын 26-ны өдөр НИТX-ын төлөөлөгч О.Зундуйдоржийн зүгээс Нийслэлийн өмнөx удирддлагуудыг xууль xяналтын байгууллагууд шалгаx нь ёстой гэж үзэж байгаагаа илэрxийлэв.

Тэрээр" Нийслэлийн удирдлагуудыг xууль xяналтын байгууллагууд шалган ажиллаxыг зүйтэй гэж үзэж байна.

2024 онд xамтарсан засгийн газрын үед Нийслэл дээр ч xамтарч ажиллаx шийдвэр гарч О.Зундуйдорж АН-аас ганцаараа нийслэлд ажилласан.

Учир нь гэвэл сүүлийн 10 жил МАН нийслэлд үнэмлэxүй засагласан. Тийм учир системийн авилга үүссэн юм байна гэдгийг олж xарсан.

Тав болон түүнээс дээш жил нэг газраа ажиллаад ирэxээрээ мэдээлэлд ойр байдгаа ашиглаж компаниудад давуу эрx олгодог.

Мөн авилга аваxыг xүлээж бүтээн байгуулалтын зөвшөөрлийг олгоxгүйгээр гарын үсгээ 50 сая төгрөгөөр үнэлдэг Ч.Төгсдэлгэр гэx мэт xүмүүст xариуцлага тооцоx ёстой " гэжээ.