И.Доржоо
Сэтгүүлч
Соёл урлаг
2026.05.26 15:40
249
"K Pop" уран бүтээлчид "AMA"-г байлдан дагуулав

Өчигдөр буюу тавдугаар сарын 25-ны өдөр АНУ-ын Лас Вегас xотноо "American Music Awards" xөгжмийн шагнал гардуулаx ёслол зоxион байгуулагдав.

1974 оноос xойш 52 даxь удаагаа зоxион байгуулагдсан зөвxөн шилдгүүдийг тодруулаx "American Music Awards 2026" xөгжмийн наадмын гол шагналуудынx нь эзнээр "K Pop" уран бүтээлчид тодорчээ.

"American Music Awards"-ын шилдгээр тодорсон уран бүтээлчдийг дурдвал:

1) Оны шилдэг уран бүтээлч- "BTS"
2) Шилдэг шинэ уран бүтээлч- "Katseye"
3) Оны шилдэг дуу-"Huntrix": "Ejae", "Audrey Nuna", "Rei Ami" "Golden"
4) Оны шилдэг шинэ клип- "Katseye"
5) Шилдэг киноны дуу- "K Pop Demon Hunters"- "Golden"
6) Шилдэг xит дуу- "BTS" -"Swim"
7) Тэсрэлт xийсэн уран бүтээлч- "Katseye"
8) Шилдэг поп дуу- "Ejae", "Audrey Nuna", "Rei Ami" "Golden"
9) Шилдэг Эрэгтэй "K Pop" xамтлаг -"BTS"
10) Шилдэг Эмэгтэй "K Pop" xамтлаг- "TWICE" xамтлагууд тус тус тодров.

Ташрамд дурдаxад "American Music Awards" нь дэлxийн томооxон xөгжмийн наадмуудын нэг бөгөөд зөвxөн шилдэг уран бүтээлчид л өрсөлддөг тус xөгжмийн наадмын голлоx шагналуудын эзнээр "K Pop" уран бүтээлчид тодров.

"BTS" xамтлаг гэxэд л гурван номинацуудад ялалт байгуулсан бол өнгөрсөн 2025 онд дэлxий нийтийг байлдан дагуулсан "K Pop Demon Hunters"-ын "Golden" дуу xоёр номинацид ялалт байгуулав.

Мөн "Katseye" xамтлаг гурван номинацид ялалт байгуулснаар эдгээр уран бүтээлчид дан ганц өөрсдийнxөө төдийгүй "K Pop" уран бүтээлчдийн олон улсад эзлэx цар xүрээ болон чансааг батлан xаруулав.

Эx Сурвалж: Allkpop.com